Top

Мэдээ : Олон ястан угсаатны гэрлэх ёслолын ордонгийн эскиз зургийн уралдааны оролцогч 121-Теам багийн бүтээлтэй танилцана уу!

И-мэйл :
info@khovdsan.mn
Утас :
7000-5550

“Ховд лиг-2015” эхэллээ

2015-03-19
Posted by: Administrator

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн дэргэдэх Ховд аймгийн оюутан залуучуудын соёл боловсролыг дэмжих төвөөс санаачилан 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Ховд лиг-2015” тэмцээн энэ сарын 19-нд Спортын төв ордонд нээлтээ хийлээ.

Энэхүү тэмцээнийг Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын Волейболын залуучуудын холбооноос  хамтран зохион байгуулж байна.

Улаанбаатар хотод ажиллаж, сурч буй оюутан залуусын спортын үйл ажиллагааг дэмжих, спортоор хичээллэгчдийн тоог өсгөх, өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, цаашдаа аймаг орон нутгаа төлөөлөн мэргэжлийн лигийн тэмцээнүүдэд оролцох баг бүрдүүлэх зорилготой тус тэмцээн 2015 оны 05 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдах ажээ.

3146509550c047281d9651Ховдын залуусын лигийн тэмцээнийг Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа нээж, оролцогч баг тамирчиддаа спортын амжилт хүслээ. Мөн  нээлтийн үйл ажиллагаанд  Uvertura хамтлаг ая дуугаа өргөсний зэрэгцээ  Ховд аймгийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Үндэсний дээд лигт тоглодог легионер тоглогчид болон дээд лигийн тамирчид Ховд аймгийн Сагсан бөмбагийн шигшээ “Алтайн Аргалиуд” багтай үзүүлэх тоглолт хийж, сонирхуулсан юм.

“Ховд лиг-2015” тэмцээнд 44 багийн 600 гаруй тамирчид оролцож 42 хоногийн хугацаанд сагс, волейволын аваргуудаа тодруулах юм.

3466062550c06745d61041 1226594550c064f18b8621 11078292_436557739834278_223469154_n 11063282_436557763167609_331783463_n 11041460_436557766500942_340740054_n 10647093_1638213133079842_4660918281763692785_n 11081351_1638034953097660_1608784640184016402_n

Ц.Чанцалням