Top

Мэдээ : Олон ястан угсаатны гэрлэх ёслолын ордонгийн эскиз зургийн уралдааны оролцогч 121-Теам багийн бүтээлтэй танилцана уу!

И-мэйл :
info@khovdsan.mn
Утас :
7000-5550

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан 10 жилийн ойн хүрээнд онцлох эрхмүүдийг тодрууллаа

2014-12-26
Posted by: Administrator

Ховд аймгийн нийгмийн асуудлуудыг шийдэх, эдийн засгийг хөгжүүлэхэд  дэмжлэг үзүүлэх, хүүхэд залуусын боловсролыг бүх талаар дэмжих, аймгийн түүхэн  өв санг хамгаалах, хойч үедээ таниулан үлдээхэд чиглэн 2004 онд байгуулагдсан цагаас хойш нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан” ТББ-ын 10 жилийн ой, шинэ жилийн баярын цэнгүүн 2014 оны 12 сарын 19-нд Улаанбаатар хотод болж өнгөрлөө.

Цэнгүүнд Ховд нутгаар овоглосон болон ажил амьдрал, алдар нэрээ холбосон алдартан гавьяатнууд, эрдэмтэн судлаачид, улс төр, урлаг соёл, спорт, бизнесийн хүрээнийхэн болон оюутан залуусын төлөөлөл оролцжээ.

Хөгжлийн төлөө сан үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо тохиолдуулан Ховд аймгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, аймаг орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа салбар салбарын онцлох хүмүүсийг олон нийтийн нээлттэй санал асуулгаар тодрууллаа.

Салбар салбарт нэр дэвшигчдийг сумдын ЗДТГ-аар дамжуулан байгууллага, иргэдийн саналаар тодруулсан бөгөөд 2014 оны 12 сарын 10-наас 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг хүртэл Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн www.khovdsan.mn цахим хуудсаар дамжуулан иргэд, олон нийтээс санал авч шалгаруулсан байна.

10610783_883640361656719_2613951098061812376_n10806228_883654538321968_8990383652295966457_n10436086_883640281656727_4200557128694471741_n 10370438_883649364989152_8308048806062525293_n8983_883640348323387_7955835291317932538_n 37113_883654384988650_8531848229861944935_n10407128_883640461656709_5509070797260595533_n 1908164_883654904988598_5230751342544540374_n10868118_883640318323390_5968976009490535894_n 10868067_883653971655358_5344127461063174820_n10846281_883640301656725_6542573174379850153_n 10868293_883649434989145_3877058789112125915_n10881780_883640268323395_2656349489717367567_n 10451893_883653494988739_1580315818877987217_n10425060_883640388323383_394563871735334334_n 10429239_883654728321949_4037524986234994014_n10850136_883640404990048_5891193456961089547_n10881483_883699524984136_4142783036132825621_n10300706_883640431656712_8270439677610190213_n

 

 

Г.Эрдэм