Top

Мэдээ : Олон ястан угсаатны гэрлэх ёслолын ордонгийн эскиз зургийн уралдааны оролцогч 121-Теам багийн бүтээлтэй танилцана уу!

И-мэйл :
info@khovdsan.mn
Утас :
7000-5550

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас хийсэн ажлууын тойм

• Мөнххайрхан суманд бурхан шашны дуган бариулан Гүмбэнээс Ганжуурын 108 боть, Ногоон Дарь эх, Цагаан дарь эх, Манал бурханыг залав.
• Сум бүрээс шашны үйлд сонирхолтой хүүхдүүд сонгон авч шашны сургалтад хамруулав.
• “Баруун бүсийн их хурд 2008” хурдан морины уралдааныг ивээн тэтгэв.
• Ховд аймгийн Жүдо бөхийн холбоог шинээр байгуулж, 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Жүдо бөхөөр хичээлэгсэдийн зүтгэл нэмэгдэж, цар хүрээгээ тэлэв.
• Ховд аймгийн бөхчүүдэд сар бүр цалин олгож, бэлтгэл сургуулилтаа хийхэд дэмжлэг үзүүлж эхэлсэн.
• Зая Бандид Намхайжамцын мэндэлсний 410 жил, Тод бичиг зохиогдсоны 360 жилийн ойг тохиолдуулан Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулав.
• “Ганданпунцагчойлон” хийдийг байгуулж, Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-т хүлээлгэн өгсөн.
• Булган сумын бурхан шашны сүм хийдийг засварлах санхүүжилтийг шийдвэрлэсэн.
• Хэл бичгийн ухааны доктор, Б.Катуугийн “Монгол Урианхайн аман зохиол” номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн.
• “Ховд 80 жил-80 гэр” төслийг хэрэгжүүлэн 17 сумдын иргэдэд хүлээлгэн өгсөн.
• “Хурдан морины удам, угшилийг сайжруулах төсөл”- ийн хүрээнд 213 сайн угшилийн азарган үрээг сумдад хувиарласан.
• “Монгол ээжийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулж, Үенч суманд 1000 мод тарив.
• Ховд хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр, төвлөрсөн цэгийн барилга байгууламж барих төслийг санхүүжүүлэв .
• Нас буян хайрлагч “1080 Цэнд Аюуш” бурханыг бүтээн залж, аравнайлууллаа.
• “Гэр цэцэрлэг” төслийг амжилттай хэрэгжүүлж, Булган сумын “Баянсудал”, Дуут сумын Босго, Жаргалагт сумын “Цамбагарав” багт иж бүрэн тохижуулсан цэцэрлэгүүдийг хүлээлгэн өглөө.
• “Баатар Тэгшээ”-гийн хүрээлэнд 500 мод тарилаа.
• “Буянт мал-Ухаалаг аж ахуй” төсөл Ховд аймгийн 17 суманд 5 жилийн хугацаатай хэрэгжиж байна.
• Баруун Монгол тэр дундаа Ховд аймагт аялал жуулчлал хөгжүүлэх, олон үндэстэн ястаны онцлог, соёл, өв уламжлалыг суртчилан таниулах зорилгоор “Монголоороо аялая” төслийг Ховд аймагт хэрэгжүүллээ.
Ирээдүй цагийг эзэгнэгч, энэрэл нигүүлсэлт Майдар бурхныг бүтээн заллаа
• МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимтэй хамтран “ГАЛДАН БОШИГТ-375” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллав.
• 2006 онд хэвлүүлсэн “ГАЛДАН БОШИГТ” номыг баримтаар баяжуулж, шинэчлэн, уншдаг, сонсдог ном болгон хэвлүүллээ.
• Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч нарыг хөрш орны эмнэлэгүүдэд туршлага судлуулан, мэргэжил дээшлүүлж, арга зүйн зөвлөгөөнд хамруулсан.
• Монголын түүхийн үнэ цэн, өв соёл, соён гэгээрлийн аян зохион байгууллаа.